Цагдаагийн байгууллагаас иргэн Г.Ган-Очирын хуурамч бичлэг хийснийг тогтоож, улмаар алба хаагчийг гэмт хэрэгт зориуд гүтгэсэн, албаны нэр хүндэд халдсан гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалгуулахаар шийдвэрлэж байсан болохыг мэдээлэв.
Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд “Иргэн Ган-Очир Citizen Gan-Ochir” гэх цахим хэрэглэгч нь өөрийн фейсбүүк хаягт “Цагдаа нар өөрсдөө гэмт хэрэгтэн ..... Эрүүгийн цагдаагийн, цагдаа Төгс-Ухаан, Нямрагчаа, Отгонбаатар нар хэрэгтнийхээ материалаас хар тамхи хулгайлж зарсан бичлэг” гэх гарчигтай аудио яриа бүхий бичлэгийг нийтэлж байв. 2022 онд нийтлэгдэж байсан дээрх бичлэгт дурдагдсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мөн оны есдүгээр сард албаны шалгалт явуулахад уг бичлэг нь хуурамч болох нь тогтоогдож, сахилга, хариуцлага, ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй. Харин “Иргэн Ган-Очир /Citizen Gan-Ochir/“ гэх цахим хэрэглэгч нь тухайн бичлэгийг гадаад улсад байхдаа нийтэлсэн нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!