Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн барилаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг билээ. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд уг илтгэлийг өнөөдөр өргөн барилаа.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид 24 дэх илтгэлийг Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн

  • Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа
  • Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал
  • Хүний эрх ба цахим технологи
  • Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал
  • Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт" гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, холбогдох 44 саналын хамт хүргүүлж буйг танилцууллаа.

УИХ-д хүргүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн холбогдох тогтоолыг баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг билээ.

О.Номинчимэг: СӨХ-ны хуульд амь оруулж, дундын өмчлөлийг зохицуулсан шинэчлэл хийнэ
О.Номинчимэг: СӨХ-ны хуульд амь оруулж, дундын өмчлөлийг зохицуулсан шинэчлэл хийнэ
 
Засгийн газар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна
Засгийн газар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!