Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга А.Баяр Төрийн болон Нийслэлийн дээд шагналаар нэр бүхий эмч, эмнэлгийн ажилчдыг шагналаа.
Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор Ардын болон Монгол Улсын гавьяат багш, профессор, Биологийн ухааны доктор Агваандарамын Гүрбадамыг шагнав.
А.Гүрбадам нь Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон улсын болон дотоодын судалгаанд амжилттай оролцсоор байгаа юм. Түүний мэргэжлийн үйл хэрэг, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь биологийн ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг ийнхүү үнэлжээ.
Шагнал гардуулах үедээ НИТХ-ын дарга А.Баяр “Хүний төлөө гэсэн сайхан мэргэжил эзэмшиж, эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд, элэг бүтэн амьдралын төлөө тангараг өргөж зүтгэдэг та бүхэндээ Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе” гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!