“Алтан баззер“-т Б.Зоригтбаатар харцага түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 20 секунд

"Бест буйдан" ХХК-аас МҮБХ-той хамтран "Бест баззер" чансаа өндөр 64 бөхийн барилдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Бүх даваа сугалаагаар явагддаг онцлогтой уг барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант интэрнэшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, "QPay" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, Богд Банк, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.

Дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д Алтанцоож нар шалгарлаа.

Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардлаа.

Мөн нэгийн давааны уран барилдааны шагналыг аймгийн начин Б.Гончигсүрэн, улсын начин Х.Оргилболд нар, хоёрын давааных улсын начин Б.Лхагвадорж, гурвын давааных улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарч тус бүр 1 сая төгрөг гардсан бол азтай үзэгчид гангар шаазан, 1 сая төгрөг, камен зуух, ухаалаг буйдан, супер азтан автомашин гардсан юм.

Маргааш буюу Ням гарагийн 13:00 цагт Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.

Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн АШТ-ий эхний хэсэгт Сингапурын шигшээ багийг хожлоо
Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн АШТ-ий эхний хэсэгт Сингапурын шигшээ багийг хожлоо
 
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!