Токио хот дахь Монголын Элчин сайдын яамнаас Миязаки, Кагошима мужийн Шинмоэмакэ галт уул идэвхжин гуравдугаар түвшинд хүрсэн тул тус нутагт амьдарч байгаа нийт монголчуудад сэрэмжлүүлэг хүргэлээ. Тус мэдээлэлд дурдсанаар
Цаг уурын газрын 30-ны өдрийн мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул идэвхжиж байна гэжээ. Тус галт уул дэлбэрэлтийн аюулын хоёрдугаар түвшний “Галт уулын амны эргэн тойронд хязгаарлалт”-аас гуравдугаар түвшний “Ууланд гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох болсныг мэдэгдсэн гэжээ.
Цаг уурын газрын мэдээллээс үзвэл, дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор 4 км-ийн зайд галт уулын чулуу шидэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна. 28-ны өдрөөс эхлэн галт уулаас үүдэлтэй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэн, 30-ны орой галт уул тэлж, газар зүйн хэлбэлзэл өөрчлөлт ажиглагдаж байгаа талаар мэдээлэл гаргасан байна. Тиймээс тус улсад амьдарч байгаа монголчууд яаралтай тохиолдолд шуурхай дугаарууд руу холбогдохыг зөвлөж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!