О.Алтангэрэл: Би биеэ өмөөрсөн болчих гээд байх юм. Цагдаагийн мэдээлэлд иргэд эргэлзсэн учраас би Ноорог.мн сайтын талаар мэдээлэл хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Хууль зүйн байнгын хороогоор сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож байна. Тодруулбал,

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Би биеэ өмөөрсөн болчих гээд байх юм. Яг үнэндээ би хоёр мэдээлэл хийсэн. Ноорог.мн сайтад ажилладаг залуус дунд 9.3 тэрбумыг дансаараа эргэлдүүлсэн гэх мэдээлэл байна гэж хэлсэн. Би хариуцлагатайгаар хэлж байгаа шүү. Нөгөө нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн ч бий гэсэн. Цагдаагийн байгууллагын 102 утсанд 2024 оны есдүгээр сарын 6-нд ".. настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс есдүгээр сарын 26-нд хэрэг бүртгэлт нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Мөрдөн шалгах явцад амь хохирогчийн хамтран амьдрагчийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Энэ хоёр талаар мэдээлсэн. Проукуророос өгсөн мэдээллийн хүрээнд байгаа. Харин яагаад энэ мэдээллийг өгөх болсон бэ гэхээр цагдаад хүмүүс эргэлзсэн. Юун мөрийтэй тоглоом гээд. Цаг хугацааны эрхэнд энэ нь нотлогдлоо. Хүмүүс нь ч өөрсдөө гарч ирээд "Үнэн, гэхдээ" гэх зүйлийг ярьж байна. Хүний эрхтэй холбоотой зовлонтой асуудлууд байна.

С.Эрдэнэболд: Дуулиан шуугиантай хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хүн дуудаж уулзаад, тайлбар аваад байгаа зүйл байхгүй
С.Эрдэнэболд: Дуулиан шуугиантай хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хүн дуудаж уулзаад, тайлбар аваад байгаа зүйл байхгүй
 
Т.Доржханд: БНХАУ-ын талтай хийх хил холболтын гэрээнд сэргээгдэх эрчим хүчний салбар хамтарч ажиллах асуудлыг тодорхой тусгасан
Т.Доржханд: БНХАУ-ын талтай хийх хил холболтын гэрээнд сэргээгдэх эрчим хүчний салбар хамтарч ажиллах асуудлыг тодорхой тусгасан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!