Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн ажиллаж байсан "Шинэ Монгол" сургуулийнхаа "СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ" төсөл рүү 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх мэдээлэл дэлгэгдсэн.
Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Ямар ч хууль зөрчсөн болон ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хэд хэдэн эргэлзээ байна" гээд, дөрвөн асуулт тавьжээ. Тодруулбал,
Энэ олон хөтөлбөр, менежментийн хөтөлбөрүүдээс өөрийн 8 жил ажилласан "Шинэ Монгол" гэх хөтөлбөрийг яагаад давуу байдлаар сонгов?
2. Давуу байдал олгосон хөтөлбөр дээрээ ямар сонгон шалгаруулалт, тендерийн үр дүнгээр 1.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шууд шийдэв?
3. 2025 оны төсөв батлагдаагүй байхад УИХ-ын эрх хэмжээнд халдаж, ямар хуулиар батлагдаагүй төсвийг зарах үүргийг ТНБД-д өгөв?
4. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаас аваад ХҮН намын батлахтай болж байж ажилд томилогдсон асуудлыг хаашаа нуух вэ" гэсэн байна.
Хэд хэдэн эргэлзээ байна.
1. Энэ олон хөтөлбөр, менежментийн хөтөлбөрүүдээс өөрийн 8 жил ажилласан "Шинэ Монгол" гэх хөтөлбөр-г яагаад давуу байдлаар сонгов?
2. Давуу байдал олгосон хөтөлбөр дээрээ ямар сонгон шалгаруулалт, тендерийн үр дүнгээр 1.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг… https://t.co/oYjHLbFT1z
— Гонгорын Дамдинням (@Daimka07) March 27, 2025
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!