Цагдаагийн ерөнхий газраас Ноорог пэйжийн залуусыг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулж буй талаар мэдээлсэн. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Ноорог пэйжийн талаар хуульч Б.Мэргэн цахим хуудастаа "Цагдаа мөн бишийг мэдэхгүй ч би бол шууд нэг цагдааг хардаж, шалгаж эхлэх юм байна" гэжээ. Энэ талаарх түүний постыг бүрэн эхээр нь хүргэе,
-“Ноорогийн залуус биш би тэр мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Миний ард байдаг цагдаа нар сардаа 50, 75 сая төгрөг авдаг. Нэрийг нь одоогоор хэлэхгүй” гээд нэг залуу бичлэг оруулсныг бүгд үзсэн, үзэх байх. Тэр цагдаа хэн гэдгийг, доор бичих хүн мөн бишийг мэдэхгүй ч би бол шууд нэг цагдааг хардаж, шалгаж эхлэх юм байна.
Үндсэн бичлэг болон шэйрлэсэн хүмүүсийн постонд нэг хүн маш олон сэтгэгдэл оруулжээ. Ороод хартал тролл биш олон зургаа оруулсан цагдаа байна. Сэтгэгдлүүдээс тоймловол:
-Энэ ... сайндаа биш аав ээжийг нь барьчихаар гарч ирж байгаа ал шүү.
- Алкааш бацаан ирж жангаа гудар ... гэх мэт сэтгэгдэл бүртээ “...” гэж.
За яахав цагдаагаа өмөөрч байгаа гэж бодъё. Гэтэл сүүлдээ “аав чинь хам” шүү гээд хэрэгт хамааралтай, хавтаст хэрэгт байж болохоор аавынх нь дансны гүйлгээний зураг оруулжээ. Би лав энэ хэрэгтэй хамаатай мэдээнүүд дунд дансны гүйлгээний зураг байсныг хараагүй. Тэгэхээр энэ хүн анх удаа оруулж байгаа болж таарна. Хэргийн материалын зураг өөрт нь байнаа гэдэг чинь хэргийг шалгаж байгаа цагдаа байх ч магадлалтай. Яагаад ингэж их уурлаж, харааж, аав нь хэрэгтэн гэж нотлохын тулд гүйлгээний зураг хүртэл оруулав. Буруугүй цагдаа байж болох ч шалгаад үзэх л хэрэгтэй. Утасны үзүүр ч юм билүү гэжээ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!