"Central" телевизийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны 3-4 дүгээр дугаар өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдаж, шинэ оролцогчид үзэгчдийн ярианы сэдэв болоод байна. Шоуны тавдугаар дугаарт 4 шинэ оролцогч нэмэгдсэн.
Тэдний нэг нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын хүү Б.Нацаг. Тэрбээр 22 настай бөгөөд Австралийн Сидней хотод пиар болон сэтгэл судлалаар суралцдаг аж.
Түүний хувьд чөлөөт цагаараа спортоор хичээллэх дуртай гэнэ. Тэрбээр өөрийгөө "Хүнд дурлахаараа жаахан хүүхэд шиг болчихдог. Биеэ бариад. гэхдээ догдолсондоо их хичээдэг" гэж өөрийгөө тодорхойлжээ. Тэрбээр шоуны оролцогч Amra-г сонгож хоёр удаа болзоонд явсан юм.
Ташрамд дурдахад, Б.Нацагийн ex нь жүжигчин Хүрэлхүүгийн бага охин Х.Сүрэн юм байна.
Сэтгэгдэл (41)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!