УИХ-ын чуулганы 2025.03.31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хүрээний тайланг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилт 67 хувь буюу хамгийн бага байна. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар олон улсын нэлээд гэрээ, конвенцэд нэгдэж гарын үсэг зурсан байгаа. Эдгээрийн дагуу хийгдэж байгаа ажлуудын тайлан 4-5 жилийн төлөвлөгөөгөөр гарч НҮБ-ын Хүний эрхийн хороо руу явдаг хэр нь хөгжийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал дандаа хаягддаг.
Хүний ахмгийн анхдагч хэрэгцээ бол орон байр, хоол хүнс. Орон гэргүй 110 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 гаруй хувь нь л орон сууцанд хамрагдсан байна. Үлдсэн хүмүүсийн зарим нь түрээсийн байранд, айоын хашаанд, бүр зарим нь орон гэргүй явж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль, тэдгээрийг дагасан хуулиуд дандаа лоозонгийн шинжтэй байсан. Ихэнх нь огт хэрэгжээгүй. Хэрэгжээгүй асуудлууд эргээд төсөв, санхүү, хүний нөөц, бодлого, зохицуулалтын асуудлуудтай холбогдоно. Энэ хугацаанд бид олон улсад нэгдсэн конвенцод хүлээсэн үүргийнхээ хүрээнд удахгүй УИХ дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг оруулна. Ирэх гурван жил төрийн бодлого ийшээ чиглэх байх гэж найдаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!