УИХ-ын чуулганаар Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог “Төгрөг нуурын орд”-ыг одоо ярих цаг нь болсон.
Тавантолгойн бүлэг ордын 50%, гурван тонны нөөцтэй, тусгай АМНАТ-аар бодоход 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан ордыг 250 сая ам.доллароор дөрвөн гадаадын иргэнд оффшороор дамжуулаад зарагдсан. Адилхан яръя" гэх байр суурийг илэрхийлсэн.
Харин Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Сая Н.Учрал улстөржиж, алдаа гаргаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч бол "Баялгийн сан"-г хэрхэн амилуулах тухай л хэлэлцүүлэг хийж байгаа шүү дээ. Монголын хуваадаг, дайсагнуулдаг ийм юмаа болих хэрэгтэй" гэж хариу тайлбар хийсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Стандартын 39 ордын дээрээсээ 2-т эрэмбэлэгддэг "Төгрөг нуурын нүүрсний орд" Х. Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая Поллараар гадагш зарагдсан байдаг. Стратегийн ордуудын тухай бүгдийг нь зэрэг, цугт нь оруулж ирж ярих ёстой гэсэн Н.Учрал сайдын зарчмын байр суурийг дэмжиж байна" гэж цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!