Ц.Магалжав: Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Хиймэл зүлэгний асуудалд хэн хариуцлага хүлээх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Төв цэнгэлдэх хүрээлэн дотор олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг 2024 онд шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүдтэй уулзалт зохион байгуулж байна.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав

-Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Одоог хүртэл зарим нь эдгээгүй, эмчлүүлээд явж байна. Та нар алдаа дутагдлаа хүлээгээд ярьж байна. Гэхдээ энэ хэний буруу юм бэ. Ж.Энхжаргалангийн дор ажил гүйцэтгэж байгаа хүмүүс муу байна.

Сая "Зөөлөвчгүй учраас ус нэвчихгүйгээс халтиргаа үүссэн, гүйцэтгэгч компани алдаа гаргасан" гээд хэлж байна. Ийм алдааг л дахиж гаргахгүй байх ёстой.

Доод албан тушаалтан,гүйцэтгэгч компаниа шахаж ажиллах ёстой. Та бүхэн төсвийн мөнгө уйлахгүй гэдэг шиг дураараа юм хийцгээгээд байдаг л байх. Судалгаа, шинжилгээ байхгүйгээр тэр зүлгийг хийсэн. Өмнөх зүлэг дээр арай ч ийм юм болж байгаагүй. Жил бүрийн долоодугаар сарын 11-нд бороо ордог ч өмнөх жилийх шиг харамсалтай зүйл болж байгаагүй. Алдаа гаргасан хүн байх ёстой. Үүнд хариуцлага тооцоорой. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Нийслэлийн Засаг даргаас таримал зүлэг тарина гээд мэдээлж байсан.

Гэтэл наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд шалгарсан компани төрийн байгууллагуудыг хуурсан. Тайз салдаг. Хөдөлгөөнтэй тайз байна гэсэн мөртлөө долоодугаар сарын 6-нд "Боломжгүй юм байна" гэж хэлээд биднийг хүнд байдалд оруулсан.

Дээр нь муу зүлэг хийсэн танай байгууллагад ч халтай юм болсон. Бөхийн барилдааны барилдах талбайн 30 гаруй хувийг болхи загварын тайз хийж хаячхаад бөхчүүдийг нарийхан зурвас газарт шахаад. Төрийн ёслолын байгууллага нь тугаа шахаад тавьчихдаг. Та нар ч ялгаагүй төрийн хүмүүс учраас нөгөө байгууллагын хүмүүстээ үг хэлж чаддаггүй. Ийм алдаа байдаг шүү. Бидэнтэй уулзаж байгаа нь сайн байна. Гол нь хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр тайзыг хөдөлнө гэсэн компани улсаар нь хуурж байгаа байхгүй юу. Тиймээс бид холбогдох байгууллагад нь хандана.

ЦЕГ: Хэрэгт хамааралгүй гэж үзвэл прокурорын зөвшөөрлийн дагуу “Ноорог”-ийн тоног төхөөрөмжийг буцаан шуурхай олгоно
ЦЕГ: Хэрэгт хамааралгүй гэж үзвэл прокурорын зөвшөөрлийн дагуу “Ноорог”-ийн тоног төхөөрөмжийг буцаан шуурхай олгоно
 
“Нүцгэн“ улирал
“Нүцгэн“ улирал
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!