Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Загджав: Оюутолгойн бүлэг ордын 31 хувийг гадны компани эзэмшиж байхад ярьдаггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр аудитын дүгнэлтийг танилцуулсан талаар мэдээллээ. Энэ үеэр стратегийн орд газруудтай холбоотой асуудлаар аудитын дүгнэлт гаргасан тухай сэтгүүлчийн асуултад хариулт өгөх үеэр Оюутолгой ХХК-д аудит хийсэн талаар мэдээлэв. Энэ талаар "Оюутолгой компанид аудит хийсэн. Энэ нь өөрөө нууц горимоор юм. Би 39 ордын талаар мэдэхгүй юм аа. Харин дотоодын үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын хийж бүтээсэн зүйл дээр 5, 6 хувь ярьж байгаа шүү дээ. Гэтэл ил тоо байгаа, Оюутолгойн 6.2 орчим тэрбум тонны нөөцтэй бүлэг орд байгаагийн 31 орчим хувийг гадны компани эзэмшиж байхад манайх ерөөсөө дуугардаггүй. Үүнийг бол Монгол Улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Оюутолгой компани өөрөө АНУ-ын Онтрээ гэх компанитай. Бүлэг ордын зарим хэсэг ордыг 6.2 тонн тэрбум нөөцийн Оюутолгой буюу "Рио Тинто" компани манай улстай гэрээтэй эзэмшиж байгаа. Үүний цаана байгаа 4 орчим тонн нөөцтэй Оюутолгой дээр хоёр тонн нь тэр Онтрээ гэдэг компани дээр байгаа юм уу. Рио Тинто Онтрээ компани хоорондоо гэрээ байгуулж, үүнийг ашиглаад явж байгаа. Үүн дээр ямар нэгэн дуу хоолой байдаггүй" гэлээ.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.