Өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сэ Рон Сөүл дэх гэртээ амиа хорлосон хэрэг гарсан. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн түүний үхэлд экс найз залуу болох жүжигчин Ким Сү Хёныг буруутгаж байгаа нь олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл жүжигчин Ким Сү Хён өнөөдөр /2025.03.31/ хэвлэлийн бага хурал зарлаж, талийгаач жүжигчин Ким Сэ-Рунтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Юуны түрүүнд, намайг уучлаарай. Надаас л болж зовсон олон хүмүүсээс уучлалт гуйж байна. Талийгаач (Kim Sae Ron) тайван нойрсож чадахгүй байгаад харамсаж байна. Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад бид ямар нэг харилцаатай байгаагүй. Бид хоорондоо ах дүүсийн сайн харилцаатай байсан. Сэ Руныг насанд хүрсэний дараа эцэг эхийнх нь зөвшөөрөлтэй болзож эхэлсэн. Гэвч Сэ Рун-с болж салсан. Сэ Рун надад анх хайртай болсон ч би анх сайн дүү хэмээн бодож тусалж дэмждэг байсан. Гэвч гэр бүл нь хэтэрхий их асуудалтай болохоор хайр гэж андуурсан байж магадгүй. Сэ Рун бид 2-н харилцааг ашиглан гэр бүл нь мөнгө нэхэж сүрдүүлдэг байсан. Сэ Рун багаасаа л гэр бүлийнхээ санхүүгийн гол хүн байсан учраас маш их стресстэй байдаг байсан. Амиа хорлох гол шалтаг нь нөхрийнх нь хүчирхийлэлээс болсон байх. Сэ Руны амьдрал өөрөө их асуудалтай байсан. Өөрийгөө хянах боломжгүй болтолоо сэтгэл зүй нь тогтворгүй болдог байсан. Бид бие биедээ сайн сайхныгхүсэн салсан ч тэр байнга намайг сталкерддаг байсан. Хааяа холбоо барьдаг байсан. Би завгүй байсан учраас Сэ Руны шүүх хуралын талаар мэдээгүй. Сэ Руныг нас барсаныг сонсоод сэтгэл зүй маань тогтворгүй болж маш их хямарсанаас болж оршуулгад нь оролцож чадаагүй. Энэ хугацаанд чимээгүй байсан нь үр хүүхдээ алдсан гэр бүлд шарх өгөхийг хүсээгүй. Би ганцаараа тэвчих гэсэн боловч цаашид дуугүй байж болохгүй бололтой. Мөн шүүхэд хандах болноо. Ким Сэ Руны гэр бүл болон ойр дотны хэнтэй ч ахин холбогдохыг хүсэхгүй байна. Ямар ч үндэслэлгүй худал зүйл тараасан бүх хүмүүст хуулийн хариуцлага тооцох болно” хэмээн мэдэгджээ.
Тэрээр мөн Ким Сэ Рун-тай чатлаж байсан какаоталк-н чатаа хуулийн байгууллагад өгсөн. Тухайн үед Ким Сэ Руны харилцаж байсан хүн нь өөр хүн гэдгийг нотлох зорилготой аж. Тэрээр Ким Сэ Рунтай харилцаж байсан хүн нь өөр хүн байсан бөгөөд өөрөө ямарч холбоогүй хэмээн мэдэгдлээ.