Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Хэн их аз, хийморьтой нь чоно алж зураг авхуулаад, машин дээрээ тавьж хот дундуур давхидаг замбараагүй байдал үүсээд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

УИХ-ын чуулганаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өргөн барьсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хэн их аз, хийморьтой нь чоно алж зураг авхуулаад, машин дээрээ тавьж хот дундуур давхидаг замбараагүй байдал үүсээд байна.

Эрчүүдийн аз, хийморийг чоно агнаж байж сэргээдэг монголчуудын ойлголт байдаг. Иймэрхүү асуудлыг УИХ-аар хэлэлцээд сууж байх нь ичгэвтэр л юм. Гэхдээ зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна" гэлээ.

Улаанбурхан өвчнөөр 98 хүн өвдөв
Улаанбурхан өвчнөөр 98 хүн өвдөв
 
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.