Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээдэст ээлтэй, энгийн иргэдэд халгаатай байгаа тогтолцоог яаралтай сайжруулах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл 50 хувьд ч хүрэхгүй байна. Тухайлбал, 2021 оноос хойш хүүхдийн тэтгэмжтэй холбоотой хэрэг маргаан 7.5-8 хувийн л биелэлттэй гарсан. Хүүхдэдээ тэтгэмж өгөх ёстой эцэг, эхчүүд хууль хэрэгжүүлэхдээ тулахад унаж байгаа "Lexus-570", амьдарч байгаа орон байраа хамаатныхаа нэр дээр болгочхож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээдэст ээлтэй, доодост энэрэлгүй тогтолцоотой болчхоод байгааг хурдан засах ёстой" гэв.

Монголын чөлөөт бөхийн баг ази тивийн аваргаас 10 медаль хүртлээ
Монголын чөлөөт бөхийн баг ази тивийн аваргаас 10 медаль хүртлээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна