Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав стратегийн бүлэг ордуудын талаар мэдээлэл өгөх үеэр Оюутолгой ХХК-ийн дөрөв орчим тонн нөөцийн хоёр тонныг нь "Рио тинто" болон АНУ-ын Онтрэ гэх компани хоорондоо гэрээ байгуулж ашиглаж байгаа талаар дурдлаа. Энэ талаар тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Оюутолгой компани өөрөө АНУ-ын Онтрэ гэх компанитай. Бүлэг ордын зарим хэсэг ордыг 6.2 тонн тэрбум нөөцийн Оюутолгой буюу "Рио Тинто" компани манай улстай гэрээтэй эзэмшиж байгаа. Үүний цаана байгаа 4 орчим тонн нөөцтэй Оюутолгой дээр хоёр тонн нь тэр Онтрээ гэдэг компани дээр байгаа юм. "Рио Тинто Онтрэ компани хоорондоо гэрээ байгуулж, үүнийг ашиглаад явж байгаа. Үүн дээр ямар нэгэн дуу хоолой байдаггүй" гэв. Мөн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Бид зарим иргэдийг уул усны нэрийг өөрөөр өгсөн гэж хууль дүрэм гаргаад арга хэмжээ авдаг биз дээ. Гэтэл тэнд зарим ордын нэрийг Хяруга зэрэг нэр өгсөн, Монголын газар нутаг дээр гадныхан дураараа авирлаж л байдаг. Үүн дээр дуугарч байгаа юм байдаггүй. 30 саяас чинь илүү тоо хэмжээ байгаа шүү дээ. 2 тэрбум орчим тонн алт, зэсийн нөөц энд ярьдаггүй, тэгээд л тав, зургаан тонн нөөцтэй нүүрс, зэсийн асуудлыг л ярьдаг ийм зүйлс байдаг юм аа. Энэ бүгдийг бид анхааралтай ажиглаж дүн шинжилгээ хийж байгаа. Аливаа төсөл хөтөлбөр арга хэмжээг аудитын явцад үзэхэд хэрэгжихээс нь өмнө дүн шинжилгээ хийхгүй бол өнгөрсөн хойно нь явдаг тэр нь үр дүнгээ өгөхгүй тал ажиглагдаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!