Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан захирамж гаргаж, эмч, сувилагч, эх баригчдын баярыг тэмдэглэхийг хориглосон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр “Бид эмч нарын баяр тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэсэн тушаал гаргахгүй шүү дээ. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгсөн тушаал гарсан. Эмч, сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эмч сувилагчдаа сонсох чиглэлд бүтээлч байдлаар тэмдэглэж өнгөрүүлэхийг санал болгосон. Аливаа баяр, ёслол болоход урьд өмнөх шиг тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэсэн тушаал гаргасан" гэлээ.
Т.Мөнхсайхан: Эмч сувилагч нарын баярыг бүтээлч өнгөрүүлэх, хуучнаар тэмдэглэж өнгөрүүлэхгүй байх тушаал гаргасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.