Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт /2025.03.29/ Дархан-Уул аймагт болсон.
Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “ Монгол Улс дэлхийн ноолуурын 50 хувийг хангах боломжтой. Бид 100 хувь угааж самнаад гаргахыг зорьж байна. Зөвхөн угаах, самнах хоёр технологийн хооронд 250 сая ам.долларын нэмүү өртөг, орлогын асуудал яригдаж байгаа юм. Ноолуурын борлуулалтын 404 сая ам.долларыг 1 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан" хэмээв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичиг, тогтоолуудын дагуу “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Атрын IV аян” гэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангах экспортын чиг баримжаатай цогц бодлогууд хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, зорилт, хүрэх үр дүн, 2025 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг орон нутгийн удирдлагдуудын оролцоотой хэлэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!