Автобусны буруу талаас орж толио шүргүүлсэн автомашины жолооч зорчигчид руу дайрч, гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж буй. Энэ сарын 24-25-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдолд дурдсанаар суудлын автомашины жолооч улмаар автобусанд машиныхаа толийг шүргэжээ. Харин өөрсдийн буруугаа автобусны жолоочид тохож "үг хэлээр дайрч доромжлон зодох шахлаа" гэх гомдол гаргасан байна. Тодруулбал, иргэн Б.Д нь "Зорчигч тээвэр-1 ОНӨААТҮГ-ын 2158 УЕН улсын, 1-158 гарааш дугаартай автобусны жолооч Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзварт суудлын машины толь шүргэчхээд бууж ирэн, зүй бус үг хэллэгээр дайрч доромжлон, нудран зодчих шахлаа. Арга хэмжээ авч хариу өгнө үү" гэсэн гомдол ирүүлжээ. Харин хяналт шалгалтаар, гомдол гаргасан гэх иргэн болон автомашинд хамт зорчиж явсан этгээдүүд өөрсдөө дүрэм зөрчин автобусны зорчигчид болон жолооч руу дайрч байжээ. Тодруулбал, 1-158 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад суудлын жижиг автомашин автобусны буруу талаас орж ирэн толио шүргүүлэн настай эрэгтэй, дунд орчим насны 2 эмэгтэй автобусны жолооч руу болон зорчигч нар луу хэрүүл хийн дайрч байгаа нь харагдсан. Жолооч настай эрэгтэйн биед хүрээгүй байна.

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан учраас зорилтын биелэлт 100 хувь гэж үзсэн
Н.Тавинбэх: Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан учраас зорилтын биелэлт 100 хувь гэж үзсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!