Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Шивээхүрэн боомтод Монгол Улсын Их Хурлын даргын 290 дүгээр захирамжаар байгуулагдсан “Боомтыг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, боомтын хяналт, аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын ажлын уялдаа, татварын зохицуулалт, дэд бүтэц, логистикийн үйлчилгээ, боомтын захиргаанаас орон нутгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалтуудыг судлан, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” өнгөрөгч амралтын өдрүүдэд томилолтоор ажиллаж, ээлжит хурлаа хийжээ.
Эл хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн ХББОС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Уянга, Г.Хосбаяр, Л.Соронзонболд нарын гишүүд оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, Засгийн газрын Тусгай үүрэгт элчин сайд С.Баяр оролцсон байна. Энэ үеэр хилийн Шивээхүрэн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц болон тулгамдсан асуудлыг сонсож ярилцжээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!