Өмнөговьд шороон шуурга болж айлын байшингийн дээвэр, хашаанууд нуржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд өнөөдөр /2025.03.24/ 16:00 цагийн байдлаар ширүүн шороон шуурганы улмаас 2 айлын байшингийн дээвэр нурж, айлуудын хашаа нуржээ. Аймгийн нийт нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байсан юм. Тиймээс иргэдийг цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг анхаарч, болзошгүй эрсдлээс хамгаалан сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Үүнд:

  • Бага насны хүүхэд өндөр настнаа асран хамгаалагчгүй үлдээхгүй байх,
  • Айл өрхүүд ахуйн аюулгүй байдлыг хангах,
  • Үнс нурмаа зориулалтын тагтай саванд асгах,
  • Болзошгүй гал түймрээс хамгаалах,
  • Малчид тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна!

Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсов
Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсов
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!