Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, З.Мэндсайхан нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, мөн чиг үүрэг нь давхардсан зөвлөл, төв, хороо, комисс байгуулах замаар төрийн албан, төрийн өмчит компанийг данхайлгаж байгаа асуудлаар асуулга тавьсан байдаг.
Тодруулбал, хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй байгууллагуудыг байгуулах замаар төрийн алба данхайх, төсвийн үр ашиггүй зардал нэмэгдэх байдал нэмэгдэж байна. Төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий дэд, орлогч дарга /захирал/-ын статустай албан тушаалыг бий болгож, томилон ажиллуулж байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай нийцэж буй эсэхийг лавлаж буй.
Уг асуудлаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөрөөс тодрууллаа. Ингэхэд тэрбээр "Төрийн өмчит компаниудыг нийтийн өмч рүү шилжүүлж, менежментийг сайжруулахыг тулд менежерүүдийг томилсон. Жишээ нь төрийн өмчит уул, уурхайн компаниудыг Эрдэнэс Монголд нэгтгэж менежментийг нь сайжруулахаар ажиллаж байгаа бол бусад төрийн өмчит компаниудыг Эрчист Монголд нэгтгэж буй. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, заримыг нь нийтийн өмч рүү шилжүүлэх хяналт, судалгааг хийх шаардлага үүсэж буй тул бүтээмийн болон хяналтын менежерүүдийг томилсон" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!