Хуульзүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хуульзүйн сайд О.Алтангэрэлээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "126 гишүүний нэг асуудалд орвол бүгдийг нь баривчилж шалгах уу. Цагдаа танд танилцуулаагүй байхад та хаанаасаа 9.3 тэрбум гэдгийг мэдсэн юм. Бидний томилсон, Хүний эрхийн комисс хууль зөрчсөн байна гэж хэллээ шүү дээ.Бид хариуцлагын асуудал ярихгүй юм уу. Энэ дүгнэлт дээр та ямар байр суурьтай байна, хэдэн цагдаа хариуцлага хүлээгээд өнгөрөх вий дээ. Та хариуцлага аа хүлээх үү" гэлээ. Түүний асуултад Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Яагаад наймууланг нь шөнөжин байцаасан бэ гэж байгаа юм. Байцаагаагүй, үзлэг нэгжлэг хийлгэж байлгасан. Яагаад танилцуулаагүй байхад танилцав гэж. Би ямар учраас мэдээлэл хийх вэ гэдгээ бодож төлөвлөж байгаад ярина шүү дээ. Хэлсэн үг бүрийнхээ цэг таслалд хариуцлага хүлээнэ гэж хэлсэн, зүгээр хүч урвуулах гэсэн үг биш. Та бүхэн маань танилцах эрхтэй учраас прокурорын зөвшөөрөлтэй үзээрэй, ХЭҮК-ын дүгнэлтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ гэмт хэрэгтэй тэмцэж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагчдын асуудал яригдаж байгаа. Хэний ч гэм буруугийн асуудал өнөөдөр яригдаагүй байгаа шүү"
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!