Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ноорог пэйжийн хэдэн хүн баривчлагдсан болохыг Хуульзүйн дотоод хэргийн сайдаас асуув. Харин ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг гурван хүн баривчлагдсан гэх хариулт өглөө. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Цагдаагийн дарга аа та юун гурван хүн яриад байгаа юм бэ. Бидний авсан мэдээллээр Ноорог-ийн нэг хүн баривчлагдсан гэж сонссон. Болохгүй зүйл өнөөдөр хүртэл үргэлжлээд байна. Өвлөгдөж ирсэн муу муухай зүйл шийдэгдэж байна уу. Засъя гэсэн бодол байна уу"
Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Ч.Лодойсамбуу гишүүний хөндөж байгаа шиг цааш шийдвэрлэх асуудал мөн үү мөн. Зарим зүйл дээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хүмүүсийг шалгагдаж буй хэрэгт хэд хэдэн хүмүүс өөр, өөр зүйл ангиар шалгагдаж байгаа нь бүтэн хамт олныг энэ зүйл ангиар шалгасан юм шиг харагдаад байна. Нэгжлэг үзлэг хийсэн үйл ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж байгаа. Хуулийн дагуу бол протоколддог. Өөрсдөө гэдэг субьектив байдлаар бид буруутгахгүй. Олон жил хүний нус нулимсаар тоглосон этгээд гадаадаас мэдэгдэл хийдэг бол энэ ажил явахгүй. Мөрдөн байцаахын протуколоор нотлогдохгүй бол энэ нь өөрөө хэрэгт буруутгагдаж, шалгагдаж буй хүн бүх төрлөөр юу ч гэж хэлж болно. Цагдаагийн байгууллага чинь цаашид ажлаа хийж болох юм уу, үгүй юм уу гэлээ.
Сэтгэгдэл (37)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!