Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43618, мөрдөн байцаалтын 4178 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан Д.Б, М.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус төвийн албан хаагчдад илүү цагаар ажиллаагүй байхад илүү бодож олгосон цалинг авч, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!