“УТ“ ХХК-ийн удирдах албан тушаалтан их хэмжээний татварын өрийг нууж, татвар төлөхөөс зайлсхийн хуурамчаар НӨАТ-ын дүнг бууруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Татвар төлөхөөс зайлсхийж, их хэмжээний өрийг нуухыг зорьсон компанийн удирдах албан тушаалтанд яллах дүгнэлт дүгнэлт үйлджээ. Тодруулбал, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “УТ” ХХК-ийн удирдах албан тушаалтан А.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэжээ. Улмаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1-д зааснаар "Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-28 /хэрэг бүртгэлтийн 50878, мөрдөн байцаалтын 3185 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Д.Загджав: Зарим иргэдийг газар усны нэр өөрчиллөө гэж хууль дүрэм ярьдаг ч  ордын нэр өөрчилж  Монголын газар нутаг дээр гадныхан дураараа авирлахад дуугардаггүй
Д.Загджав: Зарим иргэдийг газар усны нэр өөрчиллөө гэж хууль дүрэм ярьдаг ч ордын нэр өөрчилж Монголын газар нутаг дээр гадныхан дураараа авирлахад дуугардаггүй
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!