УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл болон бусад холбогдох албаныхантай тус дүүргийн наймдугаар хороонд орц гарц чөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Төмөр хашааг буулга, хэний эзэмшлийн газар юм. Спортын төв ордны өмнө талд л гэхэд ил тавьдаг зогсоолтой болоод байгаа байхгүй юу. Бид нийслэлийн төр захиргааны газраас гарч ирэхэд нэг ч орц гарцгүй бүтэн тойрч ирж байгаа юм. Спортын төв ордон ашиглалтын шаардлага хангахаа больсон, шинэчлэх шаардлагтай байна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хэллээ. Үргэлжлүүлэн Гэр бүл хүүхэд залуучуудын газартай танилцах үеэр "ТҮЦ, гараашуудыг буулгаж давхар зогсоолтой болгох, нягтаршил багатай орон сууц барих хэрэгтэй" гээд "Урин дулаан цаг ирж байгаа учраас автомашины зогсоол чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ. Төлөвлөлтгүй барилга сууц баригдснаас болж хүнд зориулсан биш автомашинд зориулсан хот болсон. Үүнийг бид засна" гэдгийг яриандаа тодотголоо.
Сэтгэгдэл (27)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!