О.Алтангэрэл: Эмэгтэй хүн гэртээ боомилж нас барсан хэрэгт хамтран амьдрагчийг нь шалгаж байгаа

Огноо
Унших
3 минут 0 секунд

Хууль зүйн байнгын хороогоор сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож байна. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж гэмт хэргийн замаар авсан хөрөнгийн эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулж мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Ноорог.мн сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 85544 удаагийн үйлдлээр 9.2 тэрбумын гүйлгээ хийсэн гэх асуудал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цаашид хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагын 102 утсанд 2024 оны есдүгээр сарын 6-нд ".. настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс есдүгээр сарын 26-нд хэрэг бүртгэлт нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Мөрдөн шалгах явцад амь хохирогчийн хамтран амьдрагчийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Би сайдаар томилогдсоны дараагаар хууль бус мөрийтэй тоглоомтой холбоотой асар их гомдлууд хүлээж авсан. Би ЦЕГ-ын даргыг дуудаж арга хэмжээ авах үүрэг өгсөн. Энэ талаар холбогдох баримтууд нь ч байна.

Ноорог.мн бол шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн нэг хэсэг нь. Асуудалд тэнцвэртэй хандаасай.

Өчигдөр гадаад улсад амьдардаг гэх иргэн мэдэгдэл хийсэн. Тэрийг харсан. Ганц тоо баримт хэлчихье. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой нийт 1360 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 356 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд 356 хэргээс 299 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Хохирол нь маш олон тэрбумаар яригдана.

П.Сайнзориг: УИХ-ын гишүүд Хуульзүйн сайдыг давж, хууль сахиулах байгууллагын үүдэнд очиж улстөр хийдгээ боль
П.Сайнзориг: УИХ-ын гишүүд Хуульзүйн сайдыг давж, хууль сахиулах байгууллагын үүдэнд очиж улстөр хийдгээ боль
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!