Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон 4.9 жилийн хорих ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 58 секунд

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.11.07/ 10.00 цагт эхэлсэн. Шүүх хурал 7 цаг гаруй хуралдсаны эцэст шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлаад байсан юм.

Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өмгөөлөгчдийнх нь гомдлыг ХЭРЭГСЭХГҮЙ болгож, Анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шат, анхан шатны шүүхийн шатанд шүүх шийдвэр гаргахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг хэргийн оролцогчдын хэн аль нь эс зөвшөөрвөл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх нээлттэй.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.