Хүүхдүүдэд “ЧИХЭР БЭЛДСЭН“ гэх бичиг наасан айлуудын хаалга тогшихыг зөвлөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Жил бүрийн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө АНУ, Их Британи, Ирланд, Франц зэрэг орнууд Сүнсний баяр (Halloween)-ыг өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ. Энэ үеэр хүүхдүүд чихэр авахаар айлын хаалга тогшдог.

Цаг үе, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаж Монгол Улсад олон шинэ соёл, баяр дэлгэрч буйн нэг жишээ бол дээрх сүнсний баяр юм. Тэгвэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас дараах зөвлөмжийг гаргажээ. Тодруулбал, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Үүнд:

  • Хүүхдэд ганцаараа явж болохгүй гэдгийг хэлэх, эсвэл эцэг, эх, асран хамгаалагчтайгаа хамт явахыг зөвлөх
  • Танихгүй хүмүүсийн гэрт орохгүй байхыг анхааруулах
  • Улмаар “чихэр бэлдсэн" гэх тэмдэглэгээг хаалган дээрээ байршуулсан айлуудын хаалгыг тогшиж болохыг хэлэх
  • Чихэр, амттанг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх талаар анхааруулав.

Д.Энхтүвшин: Төсөвт ил тод бус олон зүйл байна. Бид хэдийг шинэ гишүүн болохоор далимдуулдаг юм уу
Д.Энхтүвшин: Төсөвт ил тод бус олон зүйл байна. Бид хэдийг шинэ гишүүн болохоор далимдуулдаг юм уу
 
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!