Ж.Чинбүрэн: Ураны хог хаягдлыг Монголд булшлахгүй, хилээр нэвтрүүлэхгүй гээд хуульд тусгачихсан учраас иргэд айдасгүй байж болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Иргэдийн дунд айдас байна. Ураны хог хаягдлыг Монголд булах юм шиг ойлгоод байна. Цөмийн энергийн тухай хуулийн 4.2-т "Гадаад улсын цацрагт идэвхт бодисын хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно" гэж заасан байгаа. Тиймээс иргэд итгэл дүүрэн байх боломжтой. Харин цөмийн энергийг аюулгүй ашиглах асуудлыг ярих хэрэгтэй. Цацраг идэвхт бодис гэхээр зөвхөн уул уурхайн хог хаягдал гэж бодоод байгаа. Гэтэл бид аюулгүй цацраг идэвхт бодисыг эрүүл мэндийн салбарт өргөн ашигладаг болсон. Хууль хэлэлцэх явцад цацраг идэвхт бодисыг нэвтрүүлэх, ашиглах асуудлыг агентлагийн хэмжээнд авч үзэж ярих ёстой.

Нийтийн тээврийн 1122  автобус үйлчилгээнд гарч байна
Нийтийн тээврийн 1122 автобус үйлчилгээнд гарч байна
 
Н.Учрал: Би ирэх саруудад хамгийн муу хүн болох байх
Н.Учрал: Би ирэх саруудад хамгийн муу хүн болох байх
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!