Б.Заяабал: Дүр эсгэсэн хөнгөлөлтийн заалт татварын хийдэл үүсэх юм биш үү?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

УИХ-ын Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Заяабал татвартай холбогдуулан асуулт асуух үеэр “Татварын хийдэл, цонх гарах асуудал үүсэх юм биш үү” гэж сануулгыг давхар өглөө.

Тэрбээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бол 5 жилийн хугацаанд 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх заалттай холбоотой жагсаалтыг Засгийн газар батлах юм байна. Нэгт, татвар талдаа хийдэл үүсгэх аюултай цонх харагдаж байна. Хоёрт, 5 жилийн 90 хувийн хөнгөлөлт манай баруун бүсэд ямар ч үйлчлэл харагдахгүй байна.

Дүр эсгэсэн хөнгөлөлтийн заалт орж ирдэг. Манай баруун бүс хамгийн их ядуурлын түвшинтэй буюу 36.5 хувьтай байна гэх статистик байна.

Манай баруун бүс жилд 4 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг, 90 хувь нь худалдаанд суурилсан эдийн засгийн бүтэцтэй. Үүнтэй холбоотой хэчнээн аж ахуйн нэгж хамаарах юм. Хэр их татвар хэлбэрээр төвлөрүүлэх байсан орлого хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдэх юм” гэлээ.

ДҮР ЭСГЭСЭН БОДЛОГО ГЭЖ БАСАМЖИЛЖ БОЛОХГҮЙ

Түүний асуултын хариуд Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өгсөн. Тэрбээр,

-Та татварын ерөнхий газрын даргаар олон жил ажилласан хүн, угтаа энэ талын асуудлаа ойлгомоор юм. Энэ бодлогын шилжилтүүд зөвхөн орлого дагах бус зах зээлийн хуваарилалт бүсчилсэн хөгжил хоорондоо кластерлаж хөгжих, зах зээлийг нь дэмжих бодлого.

Тиймээс дүр эсгэсэн бодлого гэж басамжилж болохгүй. Хэрэв бид Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж шилжиж байгаа бол алслагдсан аймаг ч байсан ганц үйлдвэрлэл ч биш зах зээлийг нь дэмжсэн бодлогууд хэрэгжинэ.

Одоогоор 900 километрээс цааш алслалттай аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувь хөнгөлөх заалтад ер нь хамрагдахгүй байгаа юм. Яагаад гэвэл, зах зээлээсээ хол учраас хөнгөлөгдсөн ч хөнгөлөгдөөгүй ч тэр Улаанбаатарын том зах зээлээ дагах өөрсдөд нь ашигтай учраас тэр юм. Тиймээс Бүсчилсэн хөгжлийн бодлого нь энэ таталцлыг л шилжүүлэх тухай юм. Ганц, хоёр татвар нь таталцлыг бий болгохгүй байгаа юм. Төсвөөс гадна хийгдэх маш олон ажил бий гэлээ.

ЗӨВЛӨМЖ: Угаарын хийн мэдрэгч ажиллахгүй тохиолдолд яах вэ?
ЗӨВЛӨМЖ: Угаарын хийн мэдрэгч ажиллахгүй тохиолдолд яах вэ?
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!