Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрдэнэсүх: “Сэлбэ“ нэгдсэн эмнэлгийн барилгын компаниас хахууль авч баригдсан Н.Одончимэгтэй хамт СБД-ийн засаг даргыг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл шалгуулах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

НИХТ-ын ээлжит сонгуульд СБД-ээс нэр дэвшиж хоёр дахь удаагаа НИТХ-л сонгогдсон АН-ын гишүүн Б.Эрдэнэсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр авлигын хэрэгт холбогдсон СБД-ын ЗДТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийн асуудалтай холбогдуулан тус дүүргийн засаг даргыг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэлийг хамтад нь шалгуулах шаардлагатай гэж үзлээ.

Тодруулбал, 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж, мөн гэрээс нь 400 сая төгрөг олдож саатуулагдаад буй Тамгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэгийг ажилд томилсон хүн нь М.Алтангэрэл байсан аж.

2019 оноос хойш баригдаж байгаа Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудаас авлига авч байгаад баригдсан үйлдэл нь Н.Одончимэгээр зогсохгүй бөгөөд удирдлагын түвшинд засаг даргаасаа авахуулан шалгуулж, хариуцлага хүлээх ёстой гэж мэдээллээ.

Зудын улмаас  нийгэм, эдийн засагт  1 их наяд 357 тэрбумын хохирол учирчээ
Зудын улмаас нийгэм, эдийн засагт 1 их наяд 357 тэрбумын хохирол учирчээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.