Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хахууль авсан гэх Гашуунсухайт дахь ГААЛИЙН газрын улсын байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Үүнд Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч Д.У нь нэр бүхий компаниудын нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үед дэмжлэг үзүүлсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Хахууль авч нэр бүхий сурагчдыг ЕБС-д элсүүлсэн МУБИС-ийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хахууль авч нэр бүхий сурагчдыг ЕБС-д элсүүлсэн МУБИС-ийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.