Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт авто зам ХХК-иас ХАБ, эрүүл ахуйн чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Гашуунсухайт авто зам ХХК-иас 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулагдсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-г хариуцсан ажилтнууд харилцан туршлага солилцож, салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцсэн онцлох уулзалт боллоо.

Зөвлөгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх гэрээт цагдаагийн хэлтэс зэрэг томоохон байгууллагуудын төлөөлөл оролцож, холбогдох мэдээлэл, санал санаачилгаа танилцуулсан юм.

Энэхүү арга хэмжээг манай компанийн удирдлага болон ХАБЭА-ийн ажилтнууд хамтран зохион байгуулж, компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнд нийт 103 тээвэрлэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд, ХАБЭА-ийн мэргэжилтнүүд оролцож, үйлдвэрлэлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн салбарын аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг ярилцсан юм.

Түүнчлэн гэрээт цагдаагийн албан хаагчид, гурван уурхайн төлөөлөл болон ХАБЭА-ийн чиглэлээр мэргэшсэн багш, сургагч нар оролцож, чадавхжуулах сургалтууд явуулсан нь зөвлөгөөний үр өгөөжийг нэмэгдүүлсэн чухал үйл явдал байлаа.

Ийнхүү зөвлөгөөн амжилттай болж өндөрлөн, салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, зам тээврийн осол, эрсдэлээс сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болж өндөрлөлөө.

Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг
 
Б.Энх-Оргил: Миний ээж намайг тэмцээнд явмаар байна гэхэд л цалингийн зээл аваад өгчихдөг байсан
Б.Энх-Оргил: Миний ээж намайг тэмцээнд явмаар байна гэхэд л цалингийн зээл аваад өгчихдөг байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.