Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт авто зам ХХК: Авто замын 53-57 дахь километрийн хооронд өнгө хучилтын ажил эхлүүлээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Гашуунсухайт авто зам ХХК-иас зам засварын ажлын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн авто замын 53-57 дахь километрийн хооронд өнгө хучилтын ажил эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд авто замын тэгшлэгээ, суурийн бэлтгэл ажлуудыг хийж, өнгө хучилтын асфальтбетон давхаргыг үе шаттайгаар тавьж байна. Өнөөдрийн (2025.06.06) байдлаар нийт 1.6 км урт авто замд өнгө хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Энэхүү ажлын гүйцэтгэл нь төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний урсгалыг сайжруулах, замын ашиглалтын хугацааг уртасгах зорилготой юм. Ажил гүйцэтгэж буй хугацаанд тухайн хэсэгт хөдөлгөөний түр зохицуулалт хийж, иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Гашуунсухайт авто зам: 213–218 дахь км-ийн хоорондох авто замын хэсэгт үүссэн эвдрэлийг “Мэнд Суурь” ХХК засварлаж эхэллээ
Гашуунсухайт авто зам: 213–218 дахь км-ийн хоорондох авто замын хэсэгт үүссэн эвдрэлийг “Мэнд Суурь” ХХК засварлаж эхэллээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.