Энэ сард НҮБ үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг олон улсын түвшинд тэмдэглэж байна.
Өчигдөр НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан НҮБ-ын төв байранд болжээ. Энэхүү ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпинь видео мэндчилгээ илгээж, үг хэлжээ.
Тэр хэлсэн үгэндээ: Олон улсын харилцааны асуудалд НҮБ гол үүрэг гүйцэтгэх ёстой, аль нэг улс дэлхийн дарга (босс) шиг хандаж болохгүй гэсэн утга санааг илэрхийлжээ. Түүний хэлсэн энэ үг нь албан ёсоор дараах байдлаар илэрхийлэгджээ: “No country has the right to dominate global affairs, control the destiny of others or keep advantages in development all to itself” гэсэн юм байна. Энэхүү үг нь олон улсын тавцанд БНХАУ-ын гол өрсөлдөгч болж байгаа АНУ болон өрнөдийн улс орнуудад хандаж хэлсэн мессеж гэж тодорхой ойлгогдохоор байна.
Эх сурвалж: www.un.org; www.news.un.org; Chinadaily news.
75 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ээс “БИДНИЙ ХҮСЧ БУЙ ИРЭЭДҮЙ, БИДЭНД ХЭРЭГТЭЙ НҮБ” гэсэн тайланг хэвлэн гаргажээ. Уг тайланг боловсруулахдаа дэлхийн бүх л улс орны иргэдийн төлөөллийг хамруулсан түүвэр судалгаа явуулж, дэлхийн ард иргэдэд юу хамгийн их хэрэгцээтэй байгаа талаар дүгнэж үзжээ. Ард иргэдийн өгсөн хариултад үндэслэн хамгийн чухал гэж үзсэн 10 чухал асуудлын жагсаалтыг дараах байдлаар гаргасан байна. Үүнд:
1. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол эрүүл мэндийн үйлчилгээ, ундны ус болон ариун цэврийн байгууламжийн хүртээмж болон боловсролын үйлчилгээ гэж үзжээ.
2. Ядуурлыг бууруулах, орлогын ялгаатай байдлыг багасгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх.
3. Эмэгтэйчүүдийн эрхийнг хамгаалах болон эмэгтэйчүүдийн боловсролын асуудал.
4. Уур амьсгалын өөрчлөлт.
5. Хүний эрх, зөрчилдөөнийг шийдвэрлэх болон авилгыг бууруулах.
6. Хөгжиж буй орнуудын залуу үе ирээдүйдээ илүү их итгэлтэй байна.
7. Олон асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал.
8. Асуулгад оролцогсдын 75% нь аливаа олон улсын асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын оролцоо чухал.
9. Асуудлыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн, эмэгтэйчүүдийн, залуучуудын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо нэн чухал.
10. НҮБ цаашид үйл ажиллагаа илүү ил тод, хариуцлагатай болгох, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: UN.org