Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Монгол улсын шигшээ баг хагас шигшээд Польш улсын шигшээ багийн эсрэг тоглож 22:20 онооны харьцаатай хожигдсон. Уг тоглолтод хожсон бол Монгол олимпийн эрх авах байв. Уг тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тоглогч А.Ананд Спортын бус алдаа гаргасны улмаас сүүлийн 2 тоглолтод оролцоогүй. Үүнээс үүдэж сагсан бөмбөг сонирхогчид А.Анандыг илт буруутгаж буй.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье" гэжээ.
Тэгвэл А.Ананд 3х3 сагсан бөмбөгийн энэ улиралд БНХАУ-ын “Шанхай Суртай” багийн төлөө тоглохоор болсон талаар Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ингэснээр А.Ананд Монгол Улсын хамгийн өндөр үнэлэгдсэн тамирчин боллоо.
Сагсан бөмбөгийн төрлөөс олон улс дэлхийд анхны USA Europ тамирчдаас өөр анхны ази хүн легонер болж байгаа тохиолдол аж.