Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваа: Хүүгийн маань 5 дахь химийн эмчилгээ эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан юм. Тэгвэл Э.Ананд хүүгийн дөрөв дэх удаагийн химийн эмчилгээ дуусаж, дараагийн эмчилгээндээ оржээ.

Энэ талаар хүүгийн ээж Ц.Даваа "Хүү бид 2 буцаж эмнэлэгтээ хэвтээд өнөөдрөөс 5 дахь хими эмчилгээндээ орно.

Хүүг маань эдгэсэн гэх мэдээлэл нэлээдгүй газар харагдлаа. Амны билгээс гэж эдгэнэ ээ эдгэнэ. Гэхдээ эмчилгээ маань хараахан дуусаагүй байна. Энэ удаагийх дуусаад дахиад 1 удаагийн хими хийгдсэний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах эсэх, мөн нөхөн сэргээх эмчилгээ гээд дараагийн шатны эмчилгээ яригдаж эхэлнэ. Эцэст нь Монголчууддаа дахин дахин баярлалаа. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье" хэмээжээ.

Загасчилж аваад осолдсон иргэдийг 28 дахь өдрөө эрэн хайж байна
Загасчилж аваад осолдсон иргэдийг 28 дахь өдрөө эрэн хайж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ