"АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Хуульч Д.Оросоо нараас СЕХ-нд тогтоол ирсэн. Тийм учраас АН-аас тодруулга, тайлбарна авна" гэдгээ СЕХ-ноос мэдэгдээд байсан юм. Уг үйл явдалтай холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Улс төрийн боловсролтой хэн ч гэсэн, 40 их наядыг хулгайлсан олигархууд түүнийгээ хамгаалахын тулд Ардчиллыг устгах ажлыг эхлүүлнэ гэдгийг мэднэ. Эхэлж байна.
Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй хүнийг Дээд шүүх тодорхой заасан. Ингэсээр атал СЕХ хууль зөрчин АН-ыг сонгуульд оруулахгүй бол Ардчиллыг, АН-ын олон мянган гишүүдийг гэр оронгүй болгож гудамжинд гаргасан хэрэг болно. Тэмцэл гудамжинд шилжинэ. Энэ тэмцэлд бэлдэх хэрэгтэй, гишүүд ээ" гэж цахим хуудаснаа бичжээ.