УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Тооцоо судалгаагүй хуулиудаар цалин, тэтгэврийн нэмэгдэлийг үр дүнгүй болгож байна. Монгол төгрөг улам л цаас болж байна. Ард түмэн маань маш хэрсүү болжээ. "Найман жил та нар юу хийчхэв ээ, ямар үйлдвэр барив" гээд асуухаар эрх баригчид "Биднийг дахиад сонговол сайхан болгоод өгнө" гэдэг үлгэрээ ярьсаар байна" гэлээ.