UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.
Сонгуулийн дараахаа бодсон, “Женко“-д ашигтай, Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн Л.Оюун-Эрдэнийн ДОВТОЛГОО
Сонгууль бүрийн өмнө улс төр халдаг. Харин энэ сонгууль Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын “зодооноос” өөр бусдаар харьцангуй тайван өрнөж байна. Учир нь сонгуулийн холимог тогтолцоо ихэнхдээ намуудыг санал хураалтын дараа хамтарсан засагт оруулах хэмжээний үр дүн үзүүлдэг. Нөгөө талаас намуудын олон нийтээс авч буй дэмжлэг ч ойрхон байгаа зэрэг нь Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Д.Доржханд гуравт сонгуулийн дараа эргээд уулзах нүүр үлдээх зайлшгүй даалгавар үүсгээд буй юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар шалтгаанаар Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг онилж, хаврын улс төрийг С.Зоригийн хэрэг, “Ачит Ихт”-ийн асуудлаар эхлүүлсэн бэ гэдэгт хамтдаа хариулт эрье.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/60458 энд дарж уншина уу
СУРВАЛЖИЛГА: Таван сар үргэлжлэх импортын цементийн татварыг бууруулсан шийдвэрийн дүнд хэрэглэгч 1 тн тутамд 70-80 мянган төгрөг хэмнэнэ
Улс төрийн нөхцөл байдлыг эвгүйтүүлэх шахсан хоёр ч шийдвэрээр Засгийн газар энэ сарыг эхлүүллээ. Тодруулбал, импортын гурилын татварыг тэглэж, цементийн 20 хувь байсан импортын татварыг таван хувь болгох шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Гурилын асуудал хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан ч саяхнаас намжсан.
Гэтэл үргэлжлүүлэн цементийн татвартай холбоотой шийдвэр олон нийтийн дунд төдийгүй үндэсний үйлдвэрлэгч нарын дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Эл асуудалд хоёр өнцөг яригдаж байна. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бус эрсдэлд оруулж байна гэх агуулгын нөгөө талд зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, үнэ хөөрөгдөхөөс сэргийлнэ гэх асуудал ч хөндөгдөж байна.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/60561 энд дарж уншина уу
Ж.Батзандан: “Шударга 5”-ын тэмцэл байгаагүй бол өнөөдөр Монголын төр бүр сүйрчихсэн байгаа
Улс төрийн сонгууль ч дөхөж намууд нэр дэвшигчдээ энэ сарын 20-ны дотор зарлан баталгаажуулах ёстой. Тэгвэл саяхан Ардчилсан нам улс төрийн бусад намуудыг нэгдэх уриалгыг гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай сонгуульд нэгдэж оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тиймээс бид сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.
-Та энэ удаагийн сонгуульд АН-ыг дэмжиж орно гэдгээ зарлачихлаа. Гишүүнээр эргээд элсэж байна гэсэн үг үү?
-Ардчилсан намыг дэмжиж 2024 оны сонгуульд орох шийдвэрийг олон улс төрийн нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд гаргаж байх шиг байна. Яагаад гэхээр сүүлийн найман жил нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч, эрх чөлөөг боомилох үзэгдэл газар авч, авлигын индекс зэрэг бүх үзүүлэлтүүд муудсан гэж бид харж байгаа.
Тиймээс Ардчиллын төлөө намуудыг нэгдэж нийлж, 2024 оны сонгуульд орох нь зүйтэй гэдэг уриалгыг би сарын өмнө гаргасан байсан. Ардчилсан намд ажлын хэсэг гарч энэ чиглэлд багагүй ажиллалаа. Иргэний хөдөлгөөнүүд, сөрөг хүчний намууд ойртож, хамтрах чиглэл рүү тун дөхсөн байна гэж харж байна.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/60577 энд дарж уншина уу
УУР: “Хоол идэж байхад дуугүй байгаач, гарч хэрэлд“ гэсний төлөө хөлөнд нь хутгалжээ
Монголчууд ер нь л ууртай. Автомашины зогсоол булаацалдаж нэгнээ зодож хөнөөнө, муухай харлаа гэж хоорондоо зодолдоно эсвэл хамт архидаж байгаад муудалцаж нэгнээ гэмтээнэ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт зодолдох, танхайрах болон гэр бүлийн хүчирхийлэл хамаардаг. Уг гэмт хэрэг 2021 онд 7637, 2022 онд 9325 болж нэмэгдсэн бол 2023 онд 7400 болж буурчээ. Нийт гэмт хэрэгт холбогдогчдын 26.9 хувь нь 18-24 насны, 16.8 хувь нь 25-29 насны залуучууд байна. Статистикаас харвал, энэ төрлийн хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэй. Нэгэн жишээ дурдъя. 2019 онд Баянзүрх дүүрэгт гарсан хэрэг.
Иргэн Т нь 2019 оны наймдугаар сард архи уусан үедээ Улиастайн хуучин эцэст байрлах цайны газарт иргэн Б-тай маргалдан заамдаж газарт унагаан зүүн хөл рүү нь хутгалсан буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс Т-д 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/60529 энд дарж уншина уу
СУРВАЛЖИЛГА: Орон гэрээ алдсан иргэд шатсан байрныхаа ипотекийн зээлийг төлж байна
Хагарсан цонх, хананд тогтоосон зурагтны ором. Энд айл амьдарч байсныг илтгэх ганц зүйл энэ байлаа. Шатаж харласан тааз, үнс нурам болсон гэрийнхээ эргэн тойрныг Д.Нарангарав санаа алдан харж зогсов. Тэр бол 207 дугаар байрны хохирогчдын нэг. Найман давхрын 34 тоотод амьдарч байсан түүний гурван өрөө сууц бүхэлдээ шатаж, хамар цоргисон угаарын үнэр “хар өдөр”-ийг санагдуулах аж.
Долоон жилийн өмнө хадаг зүүж орсон өргөө гэр нь өнөөдөр балгас болсныг харахад хэнд ч гомдолтой. Дээр нь "Гал дээр тос" гэгчээр хөлс, хүч хөрөнгөө зарж авсан байрыг нь буулгаж, суурин дээр нь шинэ орон сууц барих эрх баригчдын гэнэтийн шийдвэр "ШОК"-нд оруулжээ. Учир нь байрныхаа түлхүүрийг хүлээж, хэчнээн жил айл, айлаар хэсэж түрээс төлөхөө мэдэхгүй учраас тэр.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/60717 энд дарж уншина уу