Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 147-р сургуулийн 9-р ангийн сурагч биедээ авч явсан нулимс асгаруулагч хийг ангидаа цацсаны улмаас 60 гаруй хүүхэд, 3 том хүн эмнэлгийн тусламж авсан байдаг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тодруулахад,
"Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны 04-р сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирсэн. Тэгвэл уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, прокурорын хяналтад шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.