Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр шалгагдаж байгаад оргон зайлсан этгээдийг Беларусь улсаас албадан авчирлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд


Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа оргон зайлсан нийт 13 этгээдийг албадан авчирлаа.
Тухайлбал, интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн С-ийг Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад шилжүүлэн авч ирэх тусгай ажиллагааг энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулжээ. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна.

Тус этгээд нь 2022 оноос эхлэн бусадтай бүлэглэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр Беларусь улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь тусгай ажиллагаагаар байршлыг нь тогтоож баривчилсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын интерполын үндэсний төв товчооны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Баттүшиг "Сүүлийн нэг сарын хугацаанд МУ-ын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан нийт 13 этгээдийг Япон, Солонгос, Хятад, Турк, Беларусь зэрэг таван улсаас албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа. Дээрх этгээдүүд хүний амь нас хохироох, хүчиндэх, залилах, бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэрэгт шалгагдаж байсан бөгөөд одоогоор эрх бүхий байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ЦЕГ-аас гадаад улс руу оргон зайлах, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн байршлыг тогтоож албадан болон шилжүүлэн авчрах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Гэмт хэрэгт холбогдон гадаад улсад орогнож,эрэн сурвалжлагдаж байгаа иргэд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ.

Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ-ын интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, УЕПГ, ХЗДХЯ, ГХЯ болон Беларусь, Казакстан улсын интерполын байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

О.ХЭРЛЭН

COP17-ын хүрээнд энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулна
COP17-ын хүрээнд энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулна
 
ИНТЕРМЕД: Эмнэлгийг бүрэн чөлөөлсөн ч хүнд өвчтөнүүд болон мэс засалтай холбоотой тусламж үйлчилгээ үргэлжилж байна
ИНТЕРМЕД: Эмнэлгийг бүрэн чөлөөлсөн ч хүнд өвчтөнүүд болон мэс засалтай холбоотой тусламж үйлчилгээ үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!