Төв цэнгэлдэхийн тоглолт хариуцсан захирлаар томилогдсон A COOL согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэгт холбогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Дуучин A COOL буюу Б.Анхбаяр энэ сарын 8-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд "The HU" хамтлагийн тоглолтын дараа архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчтай маргалдан биед нь халдаж, ойролцоох эд зүйлсийг эвдсэн гэх хэрэг бүртгэгджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт бүртгэлдэн аван шалгаж байна" гэлээ. Сануулахад, дуучин A COOL нь долоодугаар сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, тоглолт хариуцсан захирлаар томилогдсон тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

ГССҮТ: Суррон, скүүтер, мопедноос үүдэлтэй осол, гэмтэл хоёр сарын дотор 1235 бүртгэгдсэн
ГССҮТ: Суррон, скүүтер, мопедноос үүдэлтэй осол, гэмтэл хоёр сарын дотор 1235 бүртгэгдсэн
 
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!