Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж буй. Томилолтын хүрээнд энэ сард багтаан Монгол Улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон билээ. Тэгвэл энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Нэмэлт ачилтууд иртэл цөөн хэд хоног болж таарна. Гэхдээ 8-р сард нэмэлт 25000 тонн АИ-92 гэдэг бол хангалттай хэмжээ. Дугаарлах шаардлагагүй болно" гэв.