Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "COP17" бага хурлын бэлтгэл ажил, зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "COP17"-гийн үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн нээх цагийг хойшлуулж, хаах цагийг урагшлуулна" гэв.
Мөн "Шатахууны асуудалтай байгаа ч гэсэн COP17-гийн үеэр онгоцны болон дизель түлшний тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар нислэг, арга хэмжээ хойшилсон зүйл байхгүй" гэлээ.