Өнгөрөгч долоодугаар сард монголд ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ АТГ-д ирж мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр өнгөрсөн хугацаанд шалгагдаж байсан хэргүүдийнхээ талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Намайг 7 жил хангалттай шалгаад, хууль зөрчсөн зүйл байхгүй гээд хэргийг хаасан. Намайг хэрэг үйлдэж хилээр гарч явчихаад буцаж ирсэн гэж ойлгодог" гэв