Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Золжаргал: Нефтийн үйлдвэрийн түүхий эд тодорхойгүй нь үнэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Шатахууны нөөц, хомсдолтой холбоотой өнгөрөгч сараас эхлэн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн асуудал ч хөндөгдөх болсон. ЗГ-ын зүгээс ирэх 2028 онд эл үйлдвэрийг ашиглалтад оруулна гэд мэдэгдээд буй. Тэгвэл тус үйлдвэрийн түүхий эдтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Нефтийн үйлдвэрийн түүхий эд тодорхойгүй нь үнэн. Анх 2018 онд баригдаж эхлэх үед нефтийн олборлолт 1 сая тонноос өсөөд 1.6 сая болно гэж төлөвлөж байсан ч эсрэгээрээ 1 сая тонн давж байсан олборлолт нь үйлдвэр барьж эхэлмэгц огцом буурч 300-400 мянган тонн болсон. Петрочайна алдагдал ихтэй, эдийн засгийн хувьд хүнд байна гэдэг. Бас татварын байгууллагаас 400 тэрбум гаруй акт тавьсан нь үндэслэл буруу гэж маргаад олборлолтоо нэмэгдүүлдэггүй ч гэж ярьдаг. Хавар тэр татварын асуудлыг шийдсэн талаар засгийн хурлаар мэдээлсэн. Одоо тийм бол олборлолтоо нэмэхгүй бол үйлдвэр ашиглалтад орох үед гэнэт олборлолтоо өсгөнө гэж байхгүй" гэв.

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.